Zoo витамин С 40ш

18,900₮
Үлдэгдэл: 24
Хүргэлттэй


Та С витаминаа нөхдөг үү?

Нөхдөггүй бол одоо л нөхөхөд хамгийн тохиромжтой улирал айсуй. Энэ витамины ашиг тусыг дурдаад байвал дуусахгүй. Хамгийн гол үйлчилгээ нь халдварын эсрэг антиоксидант үйлдэлтэй тул дархлааг дэмжих, гадны элдэв халдвараас хамгаалах үндсэн аминдэм гэдгээрээ чухалд тооцогддог. Мөн витамин С хүний биед коллагенийг нийлэгжүүлдэг. Энэ нь арьс цайруулах, толигор болгох, залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс сүүлийн үед бүсгүйчүүд хэт өндөр тунгийн буюу 1000-1200мг С хэрэглэх болсон байна. Гэтэл энэхүү витамин маань хүний биед ихдэхээрээ бөөрөнд ачаалал үүсгэдэг. Бид өдөр тутмын хоол хүнсээрээ С амин дэмээ тодорхой хэмжээнд авч байдаг тул хэт өндрөөр хурдан нөхөх гэсээр тунг нь хэтрүүлэх хэрэггүй юм байна шүү бүсгүйчүүдээ.


Zoo брэндийн энэхүү лимоны найрлагатай аминдэмээс та өдөрт 2 ширхгээс 400мг С нөхөх бөгөөд насанд хүрсэн хүний 20 хоногийн хэрэглээ, бага насны хүүхдийн 40 хоногийн хэрэглээ болдог.


Найрлага:

Өдөрт авах стандарт тун 2 ширхэгт агуулагдах:

Энерги: 7,54 kcal

Уураг 0,01г

Өөх тос 0,04г

Нүүрс ус 1,79г

Натриум 0мг

Витамин С 400мг

Cam Cam жимсний шүүс 20мг

Найрлага: Усан үзмийн сахар, арвай, малтодекстрин, кам кам жимсний шүүс, витамин С, силикон диоксид, Stearic acid, үнэр оруулагч, амт оруулагч /aspartame, L-Phenylalanine compound/,нимбэгний хүчил, витамин В2

Уух заавар:

Хүүхэд өдөрт 1ш зажилж иднэ. /3с дээш нас/

Насанд хүрсэн хүн өдөрт 2ш зажилж иднэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл