Make.iN Bakuchiol+Ceramide маск 10ш

15,900₮
Үлдэгдэл: 15
Хүргэлттэй

Бакучиол болон сераминдын найрлагатай маск.


✅ Серамид нь бидний арьсанд байгалиасаа бүрэлдэн бий болдог өөхний хүчил бөгөөд арьсны өнгөн хэсгийг хамгаалж, арьсны өнгийг сэргээн чийгээр тэтгэх үйлчилгээтэй байдаг. Арьсыг чийгшүүлэх явцдаа хамгаалах бүрхүүл үүсгэж, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй байдаг учраас хамгийн эмзэг, нимгэн нярайн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд мөн түлхүү ашиглагддаг байна. Таны арьсанд хэр хангалттай серамид агуулагдаж байна тэр хэрээрээ гадны сөрөг нөлөөнд тэсвэртэй, чийглэг, өнгөлөг, толигор байдаг бөгөөд нүхжилт ч бас эрчимтэй багасдаг байна.

✅ Харин "Bakuchiol" нь ургамлаас гаргаж авдаг 100% байгалийн гаралтай орц найрлага бөгөөд эмзэг, мэдрэмтгий арьстай хүн ч хэрэглэж болохоор зөөлөн найрлага гэдгээрээ давуу талтай юм.

Bakuchiol нь бактери устгах үйлчилгээ сайтай учраас батга үрэвслийг эмчилж, арьсыг тайвшруулах үйлчилгээтэй. Арьсны хөгшрөлт болон арьсны ерөнхий байдлыг сэргээж гэрэлтсэн, толигор болгох тал дээр Ретинолтой ижил үйлчилгээтэй учраас Дараагийн үеийн Ретинол хэмээн нэрлэгддэг юм байна.

Мөн Нано капсул гээд супер технологи ашигласан. Энэхүү технологи нь дээрх гайхалтай найрлагуудыг хэдэн тэр бум дахин бичил жижиг хэлбэртэй болгож арьсны хамгийн гүн давхаргад ямар ч саадгүй нэвчиж, гол чухал үйлчилгээгээ үзүүлэхэд тусалдаг байна.


Өнгө, үнэр оруулагч, алкохол, силикон, парабен зэрэг арьсанд цочрол үүсгэх ямар ч орц агуулаагүй гэдгээрээ онцлогтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл