CICA маск 40ш.

49,900₮
Үлдэгдэл: 24
Хүргэлттэй

Сүүлийн үед их яригдах болсон "CICA" нь "Сентелла Азиатика" гэх орцын товчлол бөгөөд Яншуйн нэг төрөл зүйл болох энэхүү ногоон эмийн ургамлыг хүн төрөлхтөн 3000 жилийн тэртээгээс элдэв шархыг анагаахад хэрэглэж иржээ.

Сикад үрэвслийг намдаах өвөрмөц химийн найрлага байдаг учир арьсны улайлт, хавагналт, үрэвслийг эмчлэхэд онцгой үр дүнтэй. Aнтиоксидантаар баялаг учир арьсыг гадаад орчны бохирдлоос хамгаалж, өнгөө алдаж, хялгасан үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Ингээд зогсохгүй, Сика нь арьсанд бүх төрлийн эмчилгээний нөлөөг үзүүлдэг. Арьсан дах нянг устгадаг учир бактерийн үржлийг бууруулж, батга гарч, үрэвсэхээс сэргийлдэг. Арьсны коллаген нийлэгжилтийг дэмждэг учир шархыг түргэн эдгээж, хөгшрөлтийг удаашруулдаг. Үүнээс гадна батга үрэвслийн сорвийг бүдгэрүүлэхэд тустай. 

Домогт өгүүлснээр араатан бар хүртэл тулалдаанд гэмтэж бэртсэнийхээ дараа энэхүү ургамал дээр очиж хөрвөөдөг байсан гэжээ. Энэ үүднээс "бар өвс" гэж нэрлэгдэж cica агуулсан бүтээгдэхүүн барын логогоор илэрхийлэгддэг байна. 

Мөн энэхүү маскны хоёр дох гол найрлага "十薬" буюу арван эм гэж нэрлэгддэг гайхалтай эмийн ургамал болох докудами ханд агуулсан. Арьсны бодисын солилцоог сайжруулдаг маш олон фермент агуулдаг тул сэвх нөсөө толбыг бүдгэрүүлэх, үрэвслийг намдааж батггашилтаас хамгаалдаг байна. 

Энэ гайхалтай орцтой маск нь арьс арчилгааны 5 үе шатыг багтаасан бүгдийг нэг дор шийдэх маск тул маскаа хэрэглэсэн өдрөө та нэмэлтээр юу ч хэрэглэх шаардлагагүй. 

Өдөр бүр ашигласан ч арьсанд ачаалал өгөхгүй ба арьсан дах ус болон тослогийн балансыг тэнцвэржүүлж эрүүл чийглэг болгоно. Өнгө үнэр оруулагч зэрэг элдэв химийн бодис болон алкохол агуулаагүй байгалийн гаралтай маск бөгөөд арьсанд илрэх сөрөг нөлөөллийн олон шалгуурыг давсан эмзэг арьсанд зориулсан маск байгаа. 

Хэдий эмзэг мэдрэмтгий арьсанд зориулагдсан бүтээгдэхүүн боловч 

CICA нь ургамал учраас бүх хүнд таарна гэсэн үг бас биш юм шүү! Таалан болгоогоорой...

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл