Бүтээгдэхүүний чанар, бүтцэд өөрчлөлт орсон: Захиалсан бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн гарт очихдоо хагарсан, гэмтсэн, үйлдвэрийн алдаатай тохиолдлыг хамруулна.
Бүтээгдэхүүнээс харшилсэн: Энэ тохиолдолд зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс болж харшилсан гэдгийг батлах Мэргэжлийн харшлын эмчийн бичиг, худалдан авалтын баримтыг үндэслэн буцаан олголтыг хийнэ.
Дээрх 2 тохиолдолд буцаалт хийх хүсэлтээ захиалга хүргэгдсэнээс хойш 24 цагийн дотор гаргах эрхтэй. Буцаалтыг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ. Буцаах бүтээгдэхүүнийг авах зардлыг Asahi бүрэн хариуцна.
Хэрэглэгч өөрөөс шалтгаалсан асуудлаас болж бүтээгдэхүүнийг зайлшгүй буцаах шаардлагатай тохиолдолд хэрэглэгч буцаалт хийхдээ өөрийн биеэр дэлгүүрт авчрах ба тухайн бараа нь дахин худалдаалах боломжтой байх ёстой. /Сав баглаа боодол бүрэн бүтэн, лацыг гэмтээгээгүй, дахин худалдаалах боломжтой байх/
Буцаалт хийх хүсэлтээ захиалга хүргэгдсэнээс хойш 24 цагийн дотор гаргах эрхтэй.
Буцаалтын барааг ирүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ.
Та буцаалт хийх хүсэлтээ Asahi пэйж хуудасны чатаар илгээх, 77776006 утсаар 09.00-18.00 цагийн хооронд холбогдох эсвэл [email protected] мэйл хаягаар илгээнэ үү.
Хэрэглэгч захиалгыг хэсэгчлэн болон бүрэн цуцлах, барааг өөрчилснөөс үүдэн мөнгөн буцаалт хийх бол хэрэглэгч өөрийн Овог, Нэр, захиалгын дугаар, буцаан олголт авах дансны дугаар зэрэг мэдээллийг [email protected] мэйл хаяг руу илгээх бөгөөд захиалгын дугаар, утас, мэйл, хүргэлт хийгдсэн хаяг зэргийг заавал үнэн зөв бичиж илгээнэ. Дээрх мэдээлэл гүйцэд илгээж байж таны буцаан олголт хийгдэнэ
Худалдан авагчаас шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан, сав баглаа боодол онгойлгосон, шошго авсан болон эвдэрч гэмтсэн, буцаалтын мэдээллийг бүрэн дүүрэн илгээгээгүй тохиолдолд буцаалт хийгдэх боломжгүйг анхаарна уу
Буцаалттай холбоотой мэдээллийг хэрэглэгчийн 77776006 утсаар холбогдож авна.