Lakanto сахаргүй сахар 60ш

20,900₮
Үлдэгдэл: 16
Хүргэлттэй

Saraya брэндийн бас нэгэн онцлох бүтээгдэхүүн бол Lacanto нунтаг элсэн чихэр.

Лакантогийн хамгийн гол онцлог нь 0 Kcal буюу ямар ч сахар калори агуулаагүйд байгаа юм. Огт сахар ашиглаагүй бүтээгдсэн хэрнээ элсэн чихэртэй яг л ижил чихэрлэг амтыг бий болгох ба халуунд тэсвэртэй тул бүх төрлийн халуун зүйлд хийхэд амт нь алдагддаггүй гэдгээрээ онцлог. Чихэрлэг амт нь яг л энгийн элсэн чихэртэй адил тул нарийн хэмжиж граммлах шаардлагагүй бөгөөд энгийн сахар ашиглаж байгаатай адил ашиглахад л болно.

Эрт дээр үеэс тан хийхэд ашиглагдаж ирсэн элсэн чихрээс 300 дахин чихэрлэг амттай Monk fruit(Монгол хэлэнд лам жимс гэж орчуулагдсан байна)-с гарган авсан байна. Мөн үүн дээр эрдэнэ шишийг эсгэн гаргаж авдаг байгалийн чихэр болох "Erythritol" агуулсан байна. Ямар ч илчлэг агуулаагүй байгалийн гаралтай элсэн чихэр ийнхүү бүтжээ.

Сахрын өвчтэй хүмүүс, сахрын хэмжээгээ бууруулах хүсэлтэй, дэглэм барьж байгаа хүмүүс, бага насны хүүхдийн хоолонд сахар нэммээргүй байгаа ээжүүд, кеточид гээд бүхий л хүмүүст зориулсан уг гайхалтай бүтээгдэхүүн нь Японы сүлжээ эмийн дэлгүүрийн холбоо болох (JACDS)-с зохион байгуулсан "хоол хүнс, эрүүл мэндийн шагнал 2022"- эрүүл хүнсний төрлөөр шилдэг шагнал хүртсэн. "Nikkei POS Selection Sales No. 1" авардыг 2021, 2022 онд дараалан хүртэж Япон улсдаа илчлэг багатай элсэн чихэр дундаас хамгийн өндөр борлуулалт гаргасан.

Эмнэлэг болон эмчилгээний байгууллагад явуулсан санал асуулгад 99% нь Lacanto-г байгалийн гаралтай, чихэрлэг амтыг /сахрыг /ямар ч илчлэггүйгээр авах боломжтой гэсэн эмч нарын санал болгох бүтээгдэхүүнээр тодорсон байна. Японы эрүүл хүнс, зөв хоололтын талаар нийтлэл бэлтгэдэг вэб сайтуудад ч мөн хэрэглэгчээс хамгийн талархал хүлээдэг бүтээгдэхүүнээр шалгарсан гэжээ. За ийм л эрүүл мэндийн ач холбогдол маш өндөртэй, хооллолтоо зөв болгох, сахрын хэмжээгээ танах хүсэлтэй хүмүүст үнэхээр хэрэгтэй бүтээгдэхүүн байгаа биз.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл