MillMOIST арьс арчилгааны иж бүрдэл

141,700₮
Үлдэгдэл: 13
Хүргэлттэй

MillMOIST тансаг арьс арчилгааны иж бүрдэл.

Комдоо гүн чийгшүүлэгч тоник, серум болон мисттэй, гол найрлага нь бидний сайн мэдэх арьсны уураг сувдан арвай буюу хөц буудайн найрлагатай.


Нүүрээ цэвэрлээд араас нь гялс чийгшүүлэгч тоникоо түрхээд л өөр олон давхар зүйл түрхээд байх ч шаардлагагүйгээр хангалттай чийгшчихдэг. Тийм болохоор энэ комд маань тос бас сүүн шингэн байдаггүй юм байна лээ.


Араас нь серумаа түрхвэл тэгээл арьс гэдэг чинь өдрийн турш чийгэнд умбана. Энэ серум маань серамидын өндөр найрлагатай. Серамид нь бидний арьсанд байгалиасаа бүрэлдэн бий болдог өөхний хүчил бөгөөд арьсны өнгөн хэсгийг хамгаалж, арьсны өнгийг сэргээн чийгээр тэтгэх үйлчилгээтэй байдаг. Арьсыг чийгшүүлэх явцдаа хамгаалах бүрхүүл үүсгэж, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй байдаг учраас хамгийн эмзэг, нимгэн нярайн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд ч мөн түлхүү ашиглагддаг юм байна. Маш эмзэг нимгэн арьстай бүсгүйчүүд маань ч гэсэн хэрэглэхэд тохиромжтой санагдсан. Хуурайшилтаас үүсдэг үрчлээ, хөгшрөлт, нүхжилтийн эсрэг үйлчилгээтэй.


За хамгийн гоё нь мист. Найрлагатаа сүүн хүчлийн бактери агуулсан энэхүү мист нь арьсны хүчил шүлтийн тэнцвэрт байдал буюу рН-ийг зохистой түвшинд хадгалахад тусалдаг. Бас цацралт нь маш гоё зөөлөн, ууран цацралттай. Өглөө, өдөр, орой, будагтай будаггүй гээд ямар ч үед цацаад арьсаа сэргээчихнэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл