Cyclear Витамин С-тэй нүүрний шингэн саван 130г

18,500₮
Үлдэгдэл: 25
Хүргэлттэй

Бүтээгдэхүүнийхээ тайлбарыг бичих гээд C витамины талаар жаал уншлаа. Энэ гайхалтай витамины ид шид дуусашгүй юмаа.

Бидний хамгийн сайн мэддэгээр дархлааг төгс дэмжинэ, бодисын солилцоог дэмжиж, жингээ барихад тусална мөн арьсыг өнгөлөг, гэрэлтсэн, нөсөө толбогүй, залуу байлгах гээд эмэгтэйчүүд бидний хүсдэг бүхнийг энэ витамин өгдөг байх юм.

#Asahi нь цоо шинээр энэ гайхалтай витамины өндөр найрлагатай Cyclear арьс арчилгааны цуврал бүтээгдэхүүнийг авчирлаа Cyclear гэх нэр нь арьсны сэвх, нөсөө толбыг арилгаж, өнгийг сэргээн зөв эргэлт (мөчлөгч)-д оруулах гэсэн утгатай.

Бид хэдийгээр хоол хүнснээсээ болон нэмэлтээр витамин C авч байгаа ч энэ нь арьсанд хүрч үйлчлэх нь тун ховор Тиймээс арьсандаа хангалттай хэмжээний витамин С өгөх зөв арга бол арьсанд зориулсан С витаминтай бүтээгдэхүүн хэрэглэх. Гэхдээ витамин С бүхэн арьсанд түрхмэгц үйлчилгээгээ өгнө гэсэн үг бас бишээ. Энэ витамин үндсэн бүтэц өөрөө маш эмзэг байдаг учраас агаар, ус чийг, дулаан гэх мэт гадаад орчны нөлөөллөөс болон арьсны тосон бүрхүүл зузаан давхаргыг нэвтэлж чадалгүй задардаг байна.

Харин Cyclear цуврал энэ асуудлыг шийдэж чадсан бөгөөд С витаминыг шууд арьсанд хүргэж чаддаг гэдгээрээ хамгийн онцлогтой.

-Хамгийн гол найрлага болох витамин С-с гадна 3 төрлийн витамин С дериватив, 3 төрлийн фермент, 3 төрлийн шаврын найрлагатай.

-Витамин С дериватив нь С витамины шинж чанар, бүтцийг нь алдагдуулахгүйгээр арьсны гүнд хүргэж хамгийн гол үйлчилгээ болох коллагены үйлдвэрлэлийг дэмжиж хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулах, сэвх нөсөөг бүдгэрүүлж, арьсыг цайруулан өнгийг жигдлэх зэрэг гол гол үйлчилгээг арьсанд өгөх боломжтой болгодог юм байна.

Фермент нь арьсны үхэжсэн хэсгүүдийг гуужуулж, өнгийг сэргээн гэрэлтсэн, толигор болгож өгдөг. Харин шавар нь арьсан дахь тослог бохирдол болон хорт бодисыг гадагшлуулж, арьсыг гүнээс нь цэвэрлэж эрүүл гэрэлтсэн болгож өгнө.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл