Hatomugi чийгшүүлэх тоник 500мл

28,500₮
Үлдэгдэл: 21
Хүргэлттэй

Нүүрээ угааж цэвэрлэсний дараа арьс таталдан хуурайших мэдрэмж хамгийн их байдаг. Яагаад гэж бодож байсан уу?

Арьсны чийгшлийг хамгаалдаг арьсны тослог болон NMF (Natural Moisturizing Factor) -ийг нүүр угаах явцад хамтад нь угаачихдагтай холбоотой юм. NMF буюу "Байгалийн чийгшүүлэгч хүчин зүйл" нь арьсны дээд давхаргад агуулагдах байгалийн гаралтай чийгшүүлэгч бөгөөд арьсыг хамгаалж, чийглэг, эрүүл, толигор байлгадаг байна. Угааж цэвэрлэх явцад арьсны чийгийг хамгаалдаг уг арьсны хамгаалалтын функц түр зуур суларч, чийг амархан гадагшилж хуурайшдаг байна.


Тиймээс угааж цэвэрлэнгүүтээ хуурайшаад таталдаад яваад байлгүй тэр даруй чийгшүүлэлтийг хайр найргүй хийх хэрэгтэй. Үүнд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн бол чийгшүүлэгч тоник.

Тоник нь арьсанд гүн чийгийг өгөхөөс гадна нэмэлт хамгаалалтыг бий болгоход тусалдаг. Нүхийг агшааж, арьсны хүчил шүлтийг тэнцвэржүүлснээр гадны тоос шороо, нян бактераас хамгаалж байдаг. Мөн нүүрээ крантны усаар угаасан тохиолдолд усны хатуулаг, эрдсийг багасгаж арьсыг мөн л хамгаалж байдаг. Үүнээс гадна арьсыг бэлдэж өгдөг үндсэн суурь болдог байна.


Манай хатомүги тоник том хэмнэлттэй савалгаатай учраас нүүр болон хүзүү цээж гээд хүссэнээрээ хэрэглэхэд маш гоё. Хэрэглэдэг бүсгүйчүүддээ дуулгахад ийм том аварга запастай болсоон. Үнийн хувьд бусад өндөр үнэтэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад боломжийн хирнээ чийг тэжээлийг арьсны гүн давхаргад хүрч хангалттай өгч чаддаг.


Арлын Япон Улсын эрдэмтдийн судалснаар хатомүги буюу хөц будаа нь асар тэжээллэг үр тарианы төрөлд ордог. Хөц будааны найрлаганд орсон лизин хэмээх амин хүчил нь их хэмжээний коллагеныг боловсруулдаг бөгөөд, эерэг ислэгийг идэвхжүүлж, залуу насаа удаан хадгалах үйл явцыг бие мах бодид явуулдаг. Мөн хөц буудайнаас гадна давхар гиалурон агуулсан органик бүтээгдэхүүн тул эмзэг арьстай бүсгүйчүүдэд ч тохиромжтой 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл