Органик байгалийн орцоороо ялгардаг Saraya брэндийн Гарын шингэн саван WASH BON.
Гарыг гүйцэт сайн угаахын тулд 2 угаах эсвэл удаан үрж хөөсрүүлж байж зайлсны дараа хуруунууд хоорондоо үрэгдэхэд гөлчгөр болж, юу ч байхгүй цэвэрхэн мэдрэжмтэй таг няк гэсэн дуу чимээ гардаг даа. Тэр мэдрэмжинд ердөө л хэдхэн хормын дотор очиж байгаа нь үнэхээр гайхалтай. Маш хурдан цэвэрлээд, зайлагдчихаж байна гэсэн үг. Угааж байх үеийн тэр үнэр энэ тэр бол үнэхээр тансаг.
#Saraya брэнд нь гарын саван үйлдвэрлэлээр мэргэшсэн брэнд юм байна. Гар угаалтын шинэ түвшинг таниулж, таатай тухтай гар угаалт гэж ямар байдгийг бид танд мэдрүүлэнэ гэжээ. Үнэхээр мэдэрлээ мэдэрлээ.
Яалт ч гүй урьд өмнө авч байгаагүй мэдрэмж байлаа. Маш хурдан цэвэрлэгдэж байгаа нь хэрэглэгчдэд тав тухыг мэдрүүлэхээс гадна дэлхийн усыг гамнах, хайрлах бас нэг бодлого л гэнэ шүү.
Найрлага нь цайны мод, розмарин, лаванда цэцгийн байгалийн эфирийн тос агуулсан ба таатай энэхүү үнэр нь сэтгэлийн түгшүүр, стрессийг багасгаж, танд гэрэл гэгээтэй, эерэг мэдрэмжийг төрүүлдэг гэжээ.