Orihiro тархины тэжээл 60ш

45,000₮
Үлдэгдэл: 10
Хүргэлттэй

Омега, Gaba, GINKGO BILOBA ургамлын навч гэсэн тархи мэдрэлийн үйл ажиллагааг дэмждэг гол 3 найрлага нэг дор орсон шинэ тэжээл. Омеганы олон үр ашгийн талаар та бүхэн сайн мэдэх тул нөгөө 2 найрлагыг танилцуулъя

GINKGO BILOBA 

1945 онд Дэлхийн 2-р дайны төгсгөлд Америкчууд Хирошима дээр атомын бөмбөг хаясныг хүн бүхэн мэдэх байх. Тухайн дэлбэрэлтийн хор уршгаар ойр орчимд байсан бүх амьд биет устаж үгүй болсон ч ганц төрлийн амьд биет үлдсэн байсан. Дэлбэрэлтийн дараагаар судлаачид дэлбэрэлтийн эргэн тойрон дахь амьд амьтан, ургамал, модыг судалж үзэхэд Ginkgo biloba төрлийн мод амьд байгааг олж мэдсэн бөгөөд эрүүл саруул ургаж нахиалж байсан байна. Тухайн бүсэд 6 том Ginkgo biloba төрлийн мод амьд үлдсэн ба өнөөдрийг хүртэл амьд оршин байдаг байна.

Гинкго билоба нь судасны ханын уян хатан чанарыг дээшлүүлж, судас тэлж цус шингэлэх үйлчилгээ үзүүлдэг онцгой бодис агуулдаг болох нь шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа ургамал юм. Мөстлөгийн үеэс өнөөдрийг хүртэл тэсэж үлдсэн 50 орчим ургамал байдгийн нэг нь Гинкго Билоба юм.

1000-аад жилийн өмнөөс Хятадын ард түмэн эмчилгээний журмаар хэрэглэсээр ирсэн бол Америкт ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, тархины үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хүнсний нэмэлт байдлаар өдөрт тутамдаа хэрэглэсээр байна.

Уураг тархины цусан болон хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулан тархины артерийн ба венийн судасны цусан хангамжийг нэмэгдүүлэн зүрх болон тархийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.

GABA нь Gama-Amino Butyric Acid үгний товчлол юм. Хүний тархинд шаардлагатай амин хүчлийн нэг төрөл бөгөөд бие дэх хорт бодисыг хөөж , огцом сэтгэл хөдлөл, стрессийг тайвшруулдаг мэдрэлийн эсийн дамжуулагч эд юм. GABA нь аюулгүй хүнсний бүтээгдэхүүний хувиар 1980 оноос дэлхийн хэмжээнд хэрэглэгдэж эхэлсэн. Мэдрэлийн эсийн дамжуулах чадамжийг нэмэгдүүлэн, тархины судасны цусан хангамжийг сайжруулна. Хүчилтөрөгчөөр хангана. Тархины эсийн хорт бодис шүүх чадамжийг нэмэгдүүлж тэжээлээр хангана. Тархины хэвийн үйл ажиллагааг ханган, стрессийг бууруулж ой санамжийг сайжруулах зэрэг олон ашиг тустай юм байна.

Эдгээр найрлагыг агуулсан Orihiro брэндийн тархины тэжээл 60 ширхэгтэй 1 сарын хэрэглээ.

Найрлага:

Өдөрт авах стандарт тун 2 ширхэг.

Гинкго билобагийн ханд 120мг

DHA загасны тос 80мг

GABA 20мг,

PS (фосфатидилсерин) 10мг

витамин В12.0мг

Пантотений хүчил 6.0мг

витамин В12 3.0мкг

-Ккал: 5ккал, уураг 0.24г, өөх тос 0.36г, нүүрс ус 0.16г, давс 0-0.01г

Уух заавар:

Өдөрт 2ш усаар даруулж залгина. /зөвхөн насанд хүрсэн хүн ууна/

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл